Украина дахь Монголчууд

Украина улс дахь Монголчуудын блог

Монгол бичиг


Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ….. Б.Ренчин

Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн БАЯН? Монгол БАЯН…. З.Дорж

гэж энэ мөртүүдээс өөрийн эрхгүй эх орон, бидний өв уламжлал, хойч үеийн бид нарт мартаж, хаяж үл болох зүйлүүдийг сурган хэлсэн нь тодорхой.
Санаандгүй нэт ээр явж байгаад монголчууд бидний хэзээ ч үл мартаж болох Монгол бичгийн сайтыг оллоо. Бидний үеийнхэн дунд сургуульд 3 байна уу 4-р ангидаа үзээд ахиж бараг үзэхгүй төгсдөг. Шалгалтанд хааяа нэг тоон дотор үсэг цохиж яваа мэт харагдан мэр сэр харагдах нь хааяа тохиолдоно.
Нэлээн дээрээс монгол бичгээр гоё бичиж, монгол бичгийн урлагийг сонирхол хүсэл төрсөн ч тодорхой амжилтанд хүрээгүй өнгөрсөн юм. Ингээд одоо харин багадаа үзэж байсан зүйлээ сэргээж, мөн монгол бичгийн урлаг, татлаган уран бичлэгүүдийг сурах боломжтой боллоо.
Надтай адилхан бодолтой хүн байхыг үгүйсгээгүй учир олсон зүйлээ та бүхэнтэй хуваалцахаар энд линкийг нь байрлууллаа.

Цаг хугацаа өнгөрөх тусам дэлхий ертөнц глобалчлагдаж буй нэрээр монгол түмэн маань үнэтэй цайтай бүхнээ алдсаар, хаясаар байна. Өвөгдөөс үлдээсэн үнэт бүхнээ бүү мартаарай…

http://mongol-bichig.dusal.net/

Advertisements

November 24, 2009 - Posted by | Сумы, Танд юу хэрэгтэй байна, Танин мэдэхүй, Түүх соёл

2 Comments »

  1. Залуусаа сайхан вэб сайт нээсэнд баяр хүргэе,Шинэ оны мэнд хүргэе, Гадаадад байгаа монголчуудын маань зүрхэнд эх орон юунаас ч илүү бодогдож, зүрх сэтгэлдээ хэнээс ч илүү хайрлаж явдаг гэж боддог, Тиймээс вэбээ ажиллуулаад удаагүй байгаа укрианы монгол залуучтай зориулж нэг шүлгээрээ мялаая,

    МОНГОЛ ГЭР

    I.
    Орж гарсан олны хөлд
    босго нь элэгдэж
    тотго нь өндөрссөн
    Аавын минь бор гэр
    Орон хот, алс газар явахад
    Аргалын гал,
    утаа нь хүртэл санагддаг
    Борцны нь үнэр дээвэртээ нэвчтэл
    цайгаа даргиулсан
    Ээжий минь дулаан гэр

    Өд нь гүйцсэн шувуу шиг
    огторгуйн хөлгөөр хөөрөхөд
    Өндөг шиг бяцхан харагдсан
    миний жаахан гэр
    Ойр холын аянд
    Олон ч удаа намайг үдэж
    Ээрэм талдаа аргамжаатай тором шиг
    Элсэн дундаа торойж үлдсэн дээ

    II
    Үүд нь үргэлж нээлттэй гэж
    Үнсий нь салхи хөндөөгүй
    Орой нь цоорхой тоонотой гэж
    Од харваж унаагүй
    Үрийн бүүвэйнд зүүрмэглэж
    Үүрийн гэгээнээр сэрж
    Ассан гал нь хэвээрээ
    Аралтай тэргэнд ачигдсан
    Миний ардын гэр

    Туулсан олон зууны
    Шуургалан өнгөрөх салхинд
    Туурга нимгэрч байснаас биш
    Тулга хөрч үзээгүй
    Миний монгол гэр ээ.

    Улаанбаатар
    1987-4-10

    Comment by Түмэнбаяр | January 18, 2010 | Reply

  2. блогдоо танай вэбийн линкийг холбоно, Сайн сайхныг хүсье,
    Жаргал цалгисан сэтгэлд минь зовлон байгтаах зай бий
    Зовлонд шаналсан сэтгэлд минь жаргал бадраах гал бий,

    Монголын хүүхдүүд хаана ч явсан
    Зовхи нь босоо,
    Хийморь цогтой,
    Дэлхийн дайтай сэтгэж,
    Тэнгэрийн дайтай яваарай
    Зохиолч Ц.Түмэнбаяр

    Comment by Түмэнбаяр | January 18, 2010 | Reply


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: